Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон гарааны  зурхай руу хөдөллөө. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 254 хурдан буян бүртгүүлж мордлоо.

Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд улс бүсийн наадмын  хоёр түрүү, хоёр айргийн эзэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Баярхүүгийн Шувуухай хүрэн,  төрийн наадмын түрүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Г.Доржпүрэвын Толбот хүрэн,  төрийн наадмын хоёр айргийн эзэн Өвөрхангай сумын уугуул Б.Даваадоржийн хар,  улс бүсийн нэг түрүү, хоёр айргийн эзэн Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхбатын цавьдар  энэ цагийн олон хурдан буянгууд морджээ.

Соёолон барианд орох торгон мөчид эргэн уулзая