Монголчууд бид үндэсний их өв соёлоо ЮНЕСКО-ийн бүртгэлийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсээр байгаа билээ. Тус бүртгэлийн үргэлжлэл болох шагайн харвааг бүртгүүлэх гэж байгаа гайхалтай мэдээ энэ их баяр цэнгэл, наадмын үеэр сонсогдох боллоо.

Шагайн харвааг 2001 онд Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болгож, албан ёсны дүрэмтэй болсон юм. Харин энэ жилийн хувьд шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бичиг баримтаа явуулчихаад байгаа аж. Одоогоор шаардлагатай материалаа бүрдүүлэн хариугаа хүлээгээд байгаа юм байна. Шагайн харваа XIII зууны үед үүсжээ. Тэгэхдээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Үндэсний их баяр наадмын нэг төрөл болсон учир өв соёлоо хамгаалах үүднээс дэлхийн өвд бүртгүүлэхээр шийджээ.

Та бүхэн сайхан наадаарай...