Монголд христийн шашинтнуудыг гадуурхаж,мөшгин залхааж байна
2015/10/09
Өнөө цагт Монгол Улсад хаа сайгуй христийн шашинтнуудыг хавчин боох үзэгдэл газар авч байна гэж хэлж болохоор болжээ. Энгийн иргэд энэ тухай юу ч мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй бөгөөд одоогоор “чимээгүй олонх”-ыг бүрдүүлж байна.
Гэтэл христийн итгэгчид хохирсоор л... Шашин шүтлэгээр хавчин гадуурхалд өртөгсдийн тоо гаргах оролдлогыг одоо хүртэл хэн ч хийгээгүй байна. Орчин үед Монголд амьдарч байгаа Христийн шашинтнууд ямар байдалтай байгааг дараах цөөн жишээ харуулна.
Итгэл нэгт анд А.Наранбатын ярьснаар, Монголд шашны хавчлагад орж, байнгын дарамтад байсан
А.Баярмаагийн гэр бүл Монголоос золоор эсэн мэнд зугтан гарч чаджээ. А.Баярмаа нь гэр бүлээрээ “Их чуулган" сүмийн итгэгч байж.
Гэвч байнгын дарамт, амь бие, эрүүл мэндэд нь учрах аюул заналаас болж аргагүйн эрхэнд эх орноосоо дайжин гарчээ.
Тэдний гэр бүлийг нэр ус нь үл мэдэгдэх бүлэг этгээдүүд шашин шүтлэг,. үндэс угсаа (Баярмаагийн гэр бүл нь орос хүн юм)-гаар нь ялгаварлан гадуурхаж, нэг бус удаа амь биед нь халдахаар санаархаж байжээ. Өнөөдрийн байдлаар “Их чуулган" сүмийг бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй гэсэн шалтгаар хааж, пастор Ким Джи Шин (БНСУ-ын иргэн)-ийг гэр бүлээр нь Монголоос албадан гаргажээ. Тус сүмийн итгэгчдийн эсрэг хийгдсэн удаа дараагийн халдлагыг шалгаж өгөхийг хууль хяналтын байгууллагуудаас хүссэн боловч “Зөрчил тогтоогдохгүй байна" гэж тайлбар тавьдаг юмсанж.
2015 оны хаврын адгаар “Сион” сүмийн итгэгч Б.Болор- Эрдэнэ нөхөр, зургаан настай охиныхоо хамт мөн л Монголоос дайжин гарахад хүрчээ. Сүмийн итгэгчдийн яриагаар, тэд шашны гадуурхал, мөрдөн мөшгилтөөс болж толгой хорогдох газар хайн хоног төөрүүлж явжээ. Төрөл садныхан нь Б.Болор- Эрдэнийг гэр бүлийнхээ хамт тайван амьдралыг хайж гадаад улс руу гарч явсан гэдгийг хэлжээ.
Өнгөрөгч 10-р сарын 4-нд “Загалмай” сүмийн пастор Г.Гантулга, итгэгчдийг Ж.Ундрамын гэр бүлийн төлөө залбирахыг хүсчээ. Учир нь тус сүмийн итгэгч Ж.Ундрам нөхөр, хүүхдийнхээ хамт сураггүй болоод долоо хоног орчим хугацаа өнгөрсөн аж. Хамгийн сүүлд тэднийг Улаанбаатар хотын төвд явж байхыг нь харсан бөгөөд одоог хүртэл сураг нь гараагүй байна.
Төр засаг юу болоод байгааг анзаарч харахыг хүсэхгүй байна гэж үү. Монгол дахь Христийн Баптист урсгалын итгэгчдийн хэлж буйгаар, сүүлийн хоёр жилд Монголд христийн шашинтнуудыг бөөрөлхөх, хавчих явдал газар аваад байгаа гэнэ. Гэвч бурхны ариун хүмүүс тэднийг нөмрөөд буй энэ харанхуй бүхнийг залбирлаараа даван гарч, сайн цаг ирэхийг хүлээж сууна. Сүсэг бишрэлээр хяхан боох, мөрдөн мөшгих явдалд эцэс ирж, Монгол дахь христчүүд сайн мэдээг айдас хүйдэсгүй, чөлөөтэй дэлгэрүүлэх цаг иртүгэй хэмээн залбиръя!
“Шинэ гэрээ” сүмийн пастор П.Цоож
Зочин · 2015/10/10
xudlaa shtee tsagaachid ogox gsn material bn t1 shaadag garuud aa
yana daa · 2015/10/10
Hun itgehgui shuu. Gadagshaa garah gej hudal yum bicheed l .
Зочин · 2015/10/10
Shashin, belgiin chig handlaga bolon uls toriin havchlagaar gadnaas tsagaachlal husch humuus ih gardag. Uhaan kuutai, amia hicheesen iim novshnuudaas bolj ulsiin maani ner hund gadaadad hichneen iheer unadag grech. Archaagui, zakhuu hiirog zangaasaa bokj gadagshaa yavj amidsrch bga nohduud ih bii shuu
Зочин · 2015/10/10
Гадаадад гарч боол болж амьдрах гэсэн арчаагуй зорилготой нь шууд харагдаж бна.
Зочин · 2015/10/10
Yuu ch buteedhui ard irgediig hoorond ni taltsuulsan hagralduulsan shashin nertei gadnii horlogchid Mongoliin gazar nutag Halh goliig ene susegten olnii tarhiig ugaaj avtsgaaj bna.Iim dald sanaa aguulsan naanaa neg ih buyan uildej saihan setgel gargasan chutguruudiig huuj zailuulah ni zuvuu
Зочин · 2015/10/10
Энэ бол гадны виз авах гэсэн худал зүйл бичсэн бн. Манай найз нар зөндөөл бдаг асуудал гардаггүй
Зочин · 2015/10/09
Temii shashin
Зочин · 2015/10/09
Bitgii hudlaa yum bichee gj
Зочин · 2015/10/09
hohi ni gej neg vg baidag.
Зочин · 2015/10/09
Ger bul hamaatanii haritsaanii asuudal baih oo. Iim saikhan eh ornoo ingej gutgej doromjilj bolohgui shuu. Setguulchiin yos zui gej baimaar.
Зочин · 2015/10/09
Үхсэн баас модонд хадуулж үхсэн хүнийг шүтээд явбал хийморь доройтох байлгүй дээ.
Зочин · 2015/10/09
за болиорой би Христ итгэлт тэгээд харин намайг шударга гэж хүмүүс хүндэлдэг шүү. битгий их худлаа ярь л даа.
Зочин · 2015/10/09
цоожоо гуай та бас худлаа жүжиглэж араас нь гадаад явах гээд бнуу
Зочин · 2015/10/09
ENE HRISTIIN SHASHNIIHAN HARIN ZUGEER AMIDRUULCHIHGUI SHASHINDAA ORUULCHIH GEED SURTALCHILAJ YADARGAA BOLDOG BIZDEE. TER NUTSGEN BAAGIID NI ITGEJ AMIDRANA CH GEJ YU BAIHAV
Зочин · 2015/10/09
ХУДЛАА ЮМ БИЧХЭЭ БОЛЬ ХӨӨ МОНГОЛД ШАШНЫ ХАВЧИЛГА БАЙХГҮЙ ШҮҮ
Зочин · 2015/10/09
Za yu bichihee sain bodoj bicheerei setguulchee. Mongol bol buh shashniig deedelj haaj havchdaggui uls shuu. Iimerhuu demii setgeliin hudulguunuur bichih n uls ornii ayulgui bdald notstoi bdal uusgedeg shuu. Shashin hoorondiin murgulduun bie bieniigee alj hayadah yavdal chin enenees uusdeg
Зочин · 2015/10/09
HUDLAAAA HUDLAAA TEGJ HELJ BAIJ GADAADAD TSAGAACHLAH ERX OLJ AVDGIIMAA NAADUUL CHINE MONGOLD HEZEE CH SHASHINAAR GADUURHAH UZEL BAIGAAGUI SHUUUU HUDLAA YM BICHHEE BOLJ UZ MALAAAA.HARIN CH MONGOLCHUUD TEVCHEERTEI HULEETSTEI ARD TUMEN SHUU HENIII HATGAASAAR IIM YM BICHEED BNAA AIN.
Зочин · 2015/10/09
худлаа шаахаа боливол яасийн цоож гуай,монголд дуртай газраа сүм барьж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа нь харин христийнхэн байх шүү