Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Та бүхэн минь хотол олноороо сайхан наадаарай.

7 дугаар сарын 12. Баасан
 7.00-9.20  Соёолон насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
9.00  Шагайн харвааны шигшээ харваа - Шагайн асарт
9.00-14.00  Сурын харвааны  шигшээ харваа - Сурын талбайд
9.30-11.00  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
10.00-11.00  Хүүхдийн барилдааны гурвын даваа
11.00-13.00  Дааганы уралдаан  - Хүй долоон худагт
11.20-12.40  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11.20-12.40  Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
13.30  Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол - Шагайн асарт
14.30-15.10  Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15.20-15.30  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна.
15.20-16.00  Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15.20-16.00  Хүүхдийн барилдааны тавын даваа
16.10-16.40  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
16.40-17.10  Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16.40-17.20  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17.25-17.45  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17.50-18.40  Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18.35-19.05  Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18.45-19.00  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
19.05-19.35  Хүчит бөхийн барилдааны есийн даваа
19.40-19.55  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19.55  Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
20.00  Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт  цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/

Та бүхэн сайхан наадаарай...