Наран Их Дэлгүүр ХХК-ийн албан ёсоор Монголын зах зээлд хүргэдэг Швейцарийн алдартай Tissot брэнд нь авто спортыг идэвхтэй дэмжигч брэнд билээ. Үргэлж шинэлэг, цаг хугацааг алдаагүй заах чанартай цаг үйлдвэрлэгч тус брэнд нь спортын маш олон төрөлд хамтран ажилладаг бөгөөд тэр дундаа авто спортыг маш идэвхтэй дэмжигч юм.

Тэгвэл энэ жил ОХУ-ын Сибирийн бүсийн Мэргэжлийн Дрифтийн тэмцээнд Tissot брэнд хамтран ажиллаж, тус тэмцээний ялагчид Tissot T-Race мэдрэгчтэй цагийг бэлэглэх юм. Уг тэмцээн нь 2015 оны 10-р сарын 11-ний өдрийн Ням гарагт Улаабаатар хотын Sky Resort цогцолборт болох гэж байна.

Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд ОХУ, Монгол улсын баг тамирчид хурд хүчээрээ өрсөлдөх юм.

Tissot T-Race мэдрэгчтэй цаг TISSOT T-RACE TOUCH ALUMINIUM

Спорт, тэр тусмаа авто спорт сонирхогч хэн бүхний хамгийн зөв сонголт юм. Энэхүү цагны резинэн оосор нь биед маш тааламжтай байдаг ба олон функцууд нь ч илүү давуу талуудыг өгөх болно.

Энэхүү цаг нь цаг хугацааг тань хронограф функцээрээ хэмжиж, дэлгэц дээр хүрэх төдийд л хадгалагдсан амжилтуудыг тань харуулж чадах гайхалтай функц бүхий цаг юм. Гайхалтай нь тус цаг нь луужинтай тул та цагаа зүүсэн үедээ зүг чигээ алдана гэж айх хэрэггүй.

Хамгийн сүүлийн үеийн цаг нь авто спорт сонирхогч хэн бүхэнд зориулагдсан тулгуур хэрэгсэл, уралдааны замд амин сүнс болсон цаг билээ.