Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа буюу үзүүр түрүүний барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ болж өнгөрлөө.

Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдсанаас Улсын арслан Г.Эрхэмбаяр, Улсын начин Б.Гончигдамбаар ес даван түрүүлэж Монгол улсын цол хүртлээ. Ийнхүү үндэсний их баяр наадмын хүчэт бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө.