Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн хэмээн 2013 оны 12-р сард Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг албан тушаалын цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан түүхтэй. Сахилгын шийтгэл мартагдахтай зэрэгцэн Р.Ганбатыг ажлаас нь чөлөөлж Б.Цэнгэлийг тус газрын даргаар 2015-03-11-ны өдөр томилж байсан.

Б.Цэнгэл дарга эрх мэдлийнхээ хүрээнд олон ажилд авсан байдаг. Харин зургаан сарын дараа Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 7-нд болж, Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Б.Цэнгэлийг чөлөөлж, О.Ганбатыг эргүүлэн томилсон.

О.Ганбатын хувьд ажилдаа ирээд сар болсны дараагаар Гаалийн байгууллагад шинээр ажилд орсон 71 хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. Ингэж чөлөөлсөн шалтгаанаа тэрбээр “Гаальд орохдоо шалгалт шүүлэг, сонгон шалгаруулалт ороогүй” гэж тайлбарлаад байгаа аж. Харин ажлаас халагдсан гэх 71 иргэн шүүхдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Хэрвээ шалгалт шүүлэггүй төрийн албанд орсон бол О.Ганбат даргыг буруутгах хүн байхгүй биз. Харин шүүхийн шийдвэр О.Ганбат даргын эсрэг гарвал татвар төлөгч та бидний улсад тушаасан мөнгөөр түүний балгийг арилгах юм. Хэн нь ялахыг шударга шүүх хэрхэн шийдэхийг харж сууя даа.

А.Баярмаа