2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 411 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СБД-ийн нутаг Туушин ХХК-ны урд замд Т.Кроун маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн байна.

СХД-ийн нутаг Жаргалант тосгоны зам, 361-н гарамын Тэс петролуем ШТС-ын урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь Хятад улсад үйлдвэрлэсэн 19-73 улсын дугаартай Ц жолоочтой мотоцикльтой мөргөлөж мотоциклийн жолооч 55 настай эрэгтэй Ц гэмтсэн.