Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.ГантөмөрБоловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулагдаж байна” гэдгийг дуулгасан юм. Энэ үйл явдлыг “Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан онцлов.

Санамж бичгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулав. Санамж бичгийн хүрээнд: