Өнгөрч буй долоо хоногт улс төрчдийн хүрээнд нэлээдгүй шуугиан дэгдэв. Тодруулбал, Х.Тэмүүжин сайд байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, ах дүү нартаа найман байр олгожээ гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг оффис болгох шийдвэр гарган дуулиан тарьж байсан Хууль зүйн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг оффис болгох шийдвэр гарган дуулиан тарьж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой нэгэн ноцтой баримтыг хуульчид өөрсдөө дэлгээд байна.

УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа хуулийг гууль болгон хувиргаж, эрх ашгийнхаа төлөө чамгүй зүйл хийж амжсан хэмээн тэд ярьж байгаа юм. Төрсөн хүүхдээ гадаадад үнэгүй сургуульд сургахын тулд бусдын нэр дээр хүртэл шилжүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлж чаддаг энэ эрхэм сайдын сэнтийгээсээ буухаасаа өмнөхөн Хууль зүйн яамны ажилтнуудад зориулсан байрыг хувиарлах тушаалд гарын үсэг зуржээ. Гэвч энэ тушаал өнөөдрийг хүртэл маш нууц байдалд байгаа бөгөөд Х.Тэмүүжин сайд өөрийнхөө ах дүү хамаатан саданг Хууль зүйн яаманд ажилладаг гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, найман орон сууцыг өөрийнхөө хамаатнуудад олгосон гэнэ.

Үүнээс гадна Х.Тэмүүжингийн ажлын албанд зүтгэсэн, хууль зүйн салбарт хоёр жил ч ажиллаагүй газрын дарга, хэлтсийн дарга, бодлогын дарга, сайдын туслах гэсэн хүмүүс нэг нэг байр аваад сайдтайгаа хамт огцорсон гэнэ. Уг нь Хууль зүйн салбарт хууль сахиулахаар ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэ гэж хууль зүйн сайдын багцад хуваарилсан төсвийн хөрөнгийг Х.Тэмүүжин хууль бус тушаал шийдвэр, бас хуурамч бичиг баримтаар ах дүү нартаа тарааж өгсөн энэ хэргийг Хууль зүйн яамныхан ч өөрсдөө нууцлан хуулиа зөрчсөөр байна.

Н.Энхбаяр намдаа МҮАН-ыг урвууллаа М.Энхсайханы нам Н.Энхбаяртай айлссанаар энэ парламентад овоо хэдэн суудалтай болж чадсан. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн буянаар МҮАН-аас М.Сономпил, Ц.Цолмон, Д.Батцогт, Г.Уянга, Н.Батцэрэг нарын нөхөд УИХ-ын гишүүн гэсэн эрхэм нэр хүндтэй болсон юм.

Гэвч Ц.Цолмон намаасаа гарч МАХН-д элсэж, Д.Батцогт АН-д урваж, “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН-д Н.Батцэрэг, М.Сономпил, Г.Уянга нар бууриа сэлгэж үлдсэн. Бууриа ч гэж дээ, Г.Уянга гишүүн намд харьяалагдахгүй, ганцын “тоглолт”-ыг явуулж ирснээр бүлгийн дарга гэсэн нэр зүүсэн Н.Батцэрэг М.Сономпилтэйгээ намаа толгойлж байна, УИХ-д. М.Энхсайхан хувьд парламентын гаднаас намаа удирдаж ирсэн ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнд Монгол Улсын сайд гэсэн тусгайлсан албан тушаалж гаргаж өгч, бялуу хүртээсэн. Ингээд үндсэндээ МҮАН хүчгүйдэж, Н.Энхбаярын “удирдлага”-аар урагшилж, “Шударга ёс” эвсэл задран нэг нам болох тохироо бүрдэх үү гэдэг асуудал үүсээд байна.

Энэ парламент бүрдэж эхлэх тэр үеэс УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тарах нь гэдэг бор шувуу нисэлдэж эхэлсэн. Олон ч таамаг дэвшүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл эвслийг бүрдүүлэгч хоёр нам нь тал, тал тийшээгээ бутарчихаагүй л байна. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар эвслийн гэрээгээ есөн жилээр хийсэн байдаг. Гэвч тэднийг “бутаргах дайралт”-ыг бусад хүчин хийсэн үү “Эвсэл тарах нь, бутарах нь” гэдэг яриа олон ч удаа гаргасан. Гэвч үнэнд гүйцэгдэнэ гэгчээр 2016 оны сонгуулиар Н.Энхбаяр намаа дангаар нь сонгуульд оролцуулж, энэ УИХ дуусгарах болохоор эвсэл задрахаар болсон байна. Нэг ёсондоо Н.Энхбаяр МАХН-аа хүчирхэгжүүлж, “толгойн нь суларсан” МҮАН-ын гишүүдээрээ бүл нэмж эхэллээ. Өнөөдөр гэхэд МАХН-д Төв аймгийн МҮAH-ын нийт 49 гишүүн шинээр элсчихлээ. Тиймээс гишүүдээрээ нэгдсэн МАХН, МҮАН-ынхан толгойгоороо нийлэх л үлдэж байна. Хүч суларсан М.Энхсайхан Н.Батцэрэг, М.Сономпил болон Г.Уянга нараа дагуулаад МАХН-д элсэж, хоёр нам нэгдэхгүй бол тэдэнд УИХ-д дахин гарч ирэх чадал тун бага. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ч “МАХН УИХ-ын 2016 оны сонгуульд дангаараа оролцоно, харин МҮАН-ынхан дагаар орж болно” гэсэн тулгалтыг М.Энхсайханд хэдийнэ хийсэн байдаг. Гэхдээ МҮАН-хан энэ сонголтыг хийхгүйгээр бусад хүчинтэй нэгдэж болох. Харин тэдний байгуулсан эвсэл одоогийн УИХ-д байгаа суудлаа хадгалчихвал М.Энхсайханд браво гэхээс яах уу. Гэвч тэднийг хэн хүлээж авах уу гэдэг сонин байна.

Автобус нь дахь тулаанд "Хотын дарга аа дуудья" Нийслэлчүүд нийтийн тээврийн шинэчлэлт дасах гээд гурван сарын хугацааг ардаа үдлээ. Шинэчлэлээр U-Money карт буюу цахим карттай болсон, автобусны маршрутыг өөрчилж богино эргэлт хэмээх горимд шилжсэн явдал нь өнөөдрийг хүртэл асуудал дагуулж ард иргэдийг хохироосоор байна.

Нэгдүгээрт, U-Money цахим картыг худалдаж авах шаардлагыг удаа дараа тавьсны эцэст энэ асуудал овоо намжсан. Мэдээж бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх болохоор аргагүй нь эрхэнд иргэд 3600 төгрөгөөр хоосон карт аван цэнэглүүлж нийтийн тээврээр зорчих болсон. Гэвч энэхүү картыг хаявал хохь нь болж байгаа нь сул тал. Үүний нэг жишээг дурдахад, саяхны нэг өдөр танил дүү "Би өнөөдөр явж байгаад хүүхдийн автобусны карт олсон. Тэгээд автобусанд уншуултал 17200 төгрөгийн үлдэгдэлтэй байна лээ. Эзнийг нь олж өгч чадахгүй болохоор би автобусанд уншуулаад яваад байгаа" гэв. Олсон хүний олз гэдэг нэгэнтээ эзнийг нь олж өгөхгүй боломжгүй юм хойно хэрэглэхээс өөр яах билээ дээ.

Уг нь "ухаалаг карт" нэртэй хэдий ч хувь хүнтэй холбогдох ямар ч тэмдэглэл байхгүй нь харамсалтай. Дээрээс нь картаа цэнэглүүлэх гээд "U-Money" худалдаалдаг цэг дээр очихоор тэр бүр цэнэглэх боломжоор бүрдээгүй байдаг. Ингээд автобусанд мөнгө нь дууссан карттай орсон иргэн бэлэн мөнгөө төлнө эсвэл "таны дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байна" гээд байхад л дахин дахин картаа уншуулж бусдад төвөг удах жишээтэй. Төвөг удах гэдэг нь өглөө, оройдоо автобус дүүрэн хүнтэй явна. Гэртээ эртхэн харьчих гээд ирсэн автобус руу хүн болгон багтаад суучхыг бодоод өмнөх хүнээ хурдан картаа уншуул, мөнгө чинь хүрэхгүй байна гэнэ. "Мөнгөө хурдан мөнгөний саванд нь хийгээд хойшоо яваад өгөөч. Бид багтаад суучихмаар байна" гээд л...автобусны тулаан эхэлж байгаа нь энэ. Энэ үзэгдэл өглөө ч мөн адил давтагдана.

Нийтийн тээврийн маршрутыг өөрчилж орхисон нь хамгийн буруу шийдэл болж. Төв замын чиглэлд явдаг автобус өглөө, оройдоо пиг дүүрэн хүнтэй. Өглөө ажилдаа цагтаа очъё гэвэл их эрт гарах хэрэгтэй. Энэ нь завсрын буудалд амьдардаг хүмүүст их хамааралтай юм. Учир нь төв замаар олон автобус үйлчилгээнд явж байгаа хэдий ч зорчигч нь багтахгүй үймээн болно. "Чи цаашаа, би ийшээ болъё" гээд л автобусан дахь хэрүүлийн алим хувааж идэх ажил эхлэх нь тэр. Өчигдөр ажлаасаа 6 цагтай уралдан гарлаа. Ийн гарахын тайлал нь мэдээж хүн багатай автобусанд суух. Гэтэл санаснаар болсонгүй ээ.

"Суугаад л араасаа баахан хүмүүсээр түрүүлэн пиг хүн дотор чихэлдээд л орлоо. Нэг настай эгч "алив наагуур чинь зөрөх зай байна уу? ямар их хүн суулгадаг юм. Хурдан хөдлөөд яваа ч жолооч оо" гээд орилов. Хажууд нь зогсох оюутан охин "эгч ээ бид нар чинь өглөө, оройдоо ийм байдалтай явдаг юм. Буух буудал чинь ойртож байгаа бол урд талын хүмүүсээ зөрье гээд хаалга руу дөхөх хэрэгтэй. Тэгэхгүй бол та бууж чадахгүй үлдэнэ шүү" хэмээн зөвлөв.

Автобус буудал болгон дээрээ зогсож хүнээ суулгаад хүн зөрөх нь бүү хэл, амьсгал давчдаж эхэллээ. Нөгөө настай эгч "хүүхдүүдээ цонхоо онгойлго агааргүй муужирч уналаа" гэх нь тэр. Бие муутай хүн бол автобусанд суухыг бодоод ч хэрэггүй. Сүүлийн үед автобусанд ухаан алдаж унасан тохиолдол цөөнгүй гэнэ. Миний хажууд зогсох нөгөө оюутан охины найз нь муужирч унаад, газар унах зайгүй байсан болохоор шууд л нэг хүнийг түшээд л ухаан алдаж. Гэтэл хажуу дахь хүн нь ухаан алдсаныг нь мэдэхгүй түлхсэн" тухайгаа хуучилж тэр настай эгчийг цонх руу ойртоход тусалсан юм.

Бүгчим, хөл тавих зайгүй чихэлдсэн автобусны жолооч огцом тоормосолж, ухрах үйлдэл хийж байлаа. Хүмүүс уурлаад "чи битгий ингэж огцом тоормослоод байгаа ч хүн нэмж суулгах гээд ийм арга хэрэглээд байгаа юм уу" гээд нэг ах ихээхэн уурлаж жолоочийг загнатал овоо нэг тоормослохоо болив. Тэгсэн автобусны буудал дээр зогсохоороо огцом тоормослох үйлдэл хийж байгаад хүмүүсээ чихэж суулгаад байсныг зорчигчид мэдэж бөөн хэрэг мандлаа.

Гэтэл огцом тоормослоход нэгэн зорчигч эмэгтэй хажуудаа байсан залууг гараараа мэдэлгүй нударсан аж. Автобусны хойд талд зодоон болох нь тэр. Хүмүүс орилж хүнээ суулгахаа болиоч ээ багтахгүй байгааг харж байна уу? хойно зодоон болоод байна гэж хэлэхэд хянагч, жолооч хоёр тоож байгаа шинжгүй явлаа. Санамсаргүй цохиулсан залуу нөгөө эмэгтэй эргүүлээд цохиод авлаа гээд л тэнд байсан хүмүүс орилолдов...

Ийнхүү гэртээ харих замдаа золтой л хүн амины хэрэг гарчихмаар үйл явдалтай тулгарч "Зүүн-салаа" чиглэлийн автобуснаас эсэн мэнд буув. Хотын дарга минь та өөрөө ганц ч хүн суугаагүй автобусанд суух хэрэггүй. Орой ажил тарах үеэр төв замын чиглэлийн автобусанд суугаад нэг үзээрэй.

Ард иргэд автобусанд хэрхэн тулалдаан орж байгааг та харах болно. Хэдхэн хоногийн өмнө автобус огцом тооромзлосны улмаас унаж бэртээд гэмтлээ дийлэлгүй амь насаа алдсан хэрэг хүртэл гарсан.

Энэ бүх тулаан автобусны чиглэл өөрчлөгдсөнөөс болсон юм. Өмнө нь хэзээ ч ийм байдалд ард иргэд орж байгаагүй юм. Нийтийн тээврийн эргэлтийн зай, цагийн ачааллыг уян хатан зохицуулах хэрэгтэй байна.

Эх орноосоо “зугатсан” А.Мурат ажлаа өгье гэж захидал бичжээ УИХ-ын гишүүн асан А.Мурат 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон. Улмаар энэ гэмт хэрэг нь илрэхтэй зэрэгцэн Казакстан руу зугтсан байдаг. Түүнийг нэгэнт зугтсан болохоор хэргийг нь түтгэлзүүлээд байгаа.

Түүнийг ийнхүү гэмт хэрэгт холбогдсонтой холбоотойгоор эргүүлэн татах шийдвэрийг ГХЯ-аас гаргаад байсан. Үүнийг А.Мурат хэвлэл уншдаг л бол мэдэж л байх учиртай. Харин А.Мурат “Ажлаа өгье” гэсэн захидал илгээжээ. Ингэхдээ тэрбээр Хайлаарт консулаар сууж буй Д.Ганболдоор дамжуулан ГХЯ-д захидал илгээсэн гэнэ. Өөрөөр хэлбэл та нар намайг халсан биш би өөрөө ажлаа өгч байгаа юм шүү, нөгөө талаас хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусахтай зэрэгцэн Монголд очих болно гэдгийг л илтгээд байгаа бололтой. Эсвэл Өршөөлийн хуулиар хэргээ түтгэлзүүлэх гэсэн санаа ч байж магадгүй.

Харин албан хүсэлтээ ГХЯ-д шууд бус Хайлаарт консулаар сууж байгаа хүнд захидал илгээсэн учир нь их энгийн. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн дүү Д.Ганболд нь А.Муратын дотны найз аж. Тэрбээр ахынхаа буянаар консул гэдэг албан тушаалд уяатай юм шиг ажилладаг. Д.Ганхуяг нь Бээжинд конусл хийж байгаад Шанхай болон Хөх хотод консулаар очиж улмаар Хайлаарт суурьшжээ. Одоо Хайлаарт консулаар сууж байгаа.

Энэ бүхнээс үзэхэд ажил хэргийг найз нөхдийн хүргээр хийж өөрийн санаагаа гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа нь нэгэн хардлага төрүүлж байна. Тодруулбал ГХЯ-нд ажилладаг ахынхаа буянаар Хятадын хотууд дамжин консулаар ажиллах болсон Д.Ганболд, А. Мурат нар ашиг сонирхол нэгтэй байх магадлал өндөр байна.

Юутай ч ГХЯ-д ажлаа өгнө гэсэн албан бичиг ирээд байгаа юм билээ. Тэгэхээр түүний оронд өөр хүн томилох нь тодорхой боллоо.

Муу төсөөлөлтэй төсвөө батлавал алдагдал хэвээр үлдэнэ Манай улсын төсвийн алдагдлын хэмжээ энэ оны найман сарын байдлаар улсын төвсийн алдагдлын хэмжээ 679 тэрбум төгрөгт хүрэв. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 867.3 тэрбум болж тэлжээ. Ийнхүү сар хүрэхгүй хугацаанд 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж.

Алдагдлыг дагаад татварын орлого есдүгээр сард 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 252 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн ихээхэн нөлөөлжээ. Харин экспорт, импортын үзүүлэлт мөн л буурсан үзүүлэлтэй гарчээ.

Экспортын хэмжээ өмнөх сараас 34 хувиар буурсан байгаа юм. Харин импорт өмнөх сараас 8.3 хувиар буурчээ. Харин өнгөрсөн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарсан хэмээн үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцлоо. Түүнчлэн, УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ба хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжсөнөөр ирэх онд татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Үүний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувьтай тэнцэх гэнэ. Мөн нэгдсэн төсвийн нийт зарлага7,883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьтай байхаар тооцон боловсруулжээ.

Төсвийн хөрөнгө оруулалтын нийт зардлыг 443 тэрбум 557 сая төгрөг байхаар тусгасан байна. Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын талаар Сангийн сайд Б.Болор 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 онуудын төсвийн төсөөллийн талаарх хуулийн төслийн талаар танилцуулгадаа, ирэх 2016 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, уул уурхайн бус салбарын өсөлт, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь өөрчлөгдөж байгаатай уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зардал, хөрөнгийн зардал болон төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл зэрэг үзүүлэлтүүдийг зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарч байна.

2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцлоо. УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ба хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжсөнөөр ирэх онд татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэв.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалт багассан ч эдийн засгийн хямралтай талаас нь тооцвол их хэмжээний хөрөнгө оруулалтыг төсвөөс гаргах нь төрийн албан хаагчдыг цомхотгож, 1.6 тэрбумыг хэмнэхээс илүү төсөвт дарамт авчрахыг судлаачид шүүмжилж байна.

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтаас орж ирэх хөрөнгө, “Алт”, “Мах” хөтөлбөр болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзжээ. Ийн өөдрөгөөр төсөөлөх нь зөв ч гэлээ “Алт”-ынхандаа одоо хүртэл санхүүжилтийг нь өгөөгүй байгаа шүү гэдгээ санах хэрэгтэй биз ээ.

Түүнчлэн “Мах” хөтөлбөр нь хэрэгжиж чадах уу гэх асуулт хамгийн түрүүнд буув. Төсвөө хэмнэх бодлого барьж байгаа хэдий ч цаана нь алдагдал дагуулж буй нь хэвээрээ л үлдэнэ. Тиймээс муу төсөөлөлтэй төсөв батлавал эдийн засгаа аварч чадах уу. Мөн өр төлөлтийн цаг хаяанд ирж буйг сангийн сайд минь санаарай даа.

Гаалийн байгууллагаас чөлөөлөгдсөн байцаагч 71 боллоо Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн хэмээн 2013 оны 12-р сард Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг албан тушаалын цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан түүхтэй. Сахилгын шийтгэл мартагдахтай зэрэгцэн Р.Ганбатыг ажлаас нь чөлөөлж Б.Цэнгэлийг тус газрын даргаар 2015-03-11-ны өдөр томилж байсан.

Б.Цэнгэл дарга эрх мэдлийнхээ хүрээнд олон ажилд авсан байдаг. Харин зургаан сарын дараа Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 7-нд болж, Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Б.Цэнгэлийг чөлөөлж, О.Ганбатыг эргүүлэн томилсон.

О.Ганбатын хувьд ажилдаа ирээд сар болсны дараагаар Гаалийн байгууллагад шинээр ажилд орсон 71 хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. Ингэж чөлөөлсөн шалтгаанаа тэрбээр “Гаальд орохдоо шалгалт шүүлэг, сонгон шалгаруулалт ороогүй” гэж тайлбарлаад байгаа аж. Харин ажлаас халагдсан гэх 71 иргэн шүүхдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Хэрвээ шалгалт шүүлэггүй төрийн албанд орсон бол О.Ганбат даргыг буруутгах хүн байхгүй биз. Харин шүүхийн шийдвэр О.Ганбат даргын эсрэг гарвал татвар төлөгч та бидний улсад тушаасан мөнгөөр түүний балгийг арилгах юм.

Архангай аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга бүлэглэн ажилтнаа зоджээ 2015.10.09-2015.10.10-нд шилжих шөнө Архангай аймгийн ЗДТГ-ынхан Их тамир сумын "Тайхар чулуу" амралтын баазад салхинд гарсан байна. Улмаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Болорын Архангай аймаг дахь итгэмжлэлт төлөөлөгч, аймгийн засаг даргын орлогч, Улсын харцага Мишкагийн Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга н.Гүрсүрэн нар хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг зодож гэмтээсэн байна.

Одоогоор Л-ийн биеийн байдал хүндэвтэр тархины хүнд хэлбэрийн доргилт, зөөлийн эдийн няцралт, нуруу нугасны гэмтэл оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Тэгвэл манай редакцид хохирогчийн ар гэрийнхэнээс хэргийг нуун дарагдуулах гэж буй талаар ярилцлага өгсөн юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

 

 

Тоймыг бэлтгэсэн:Х.Даваа