Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд иргэн Б, Ж, Л, Б, А нарын 5 иргэн Ланд-80 загварын 01-68 УНК улсын дугаартай, Ланд-200 загварын 25-28 УНИ улсын дугаартай автомашинтай 2015.10.10-ны өдөр гарсан байна.

Тэдгээр иргэд сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаа хийлгэхээр гэрийнхэн нь ОБЕГ-т хандсан байна. Улмаар эрлийг 2015.10.18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт зогсоож, 2015.10.19-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.