Яг энэ үгийг ХХАА-н сайд Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх уулзалт, ярилцлагын үеэр хэллээ. Түүний яриагаар бол авах хамгийн их магадлалтай газар нь Петро Чайна дайчин тамсаг ХХК ажээ. Р.Бурмаа сайд уг хэлэлцүүлгийн үеэр юу гэж хэлснийг бүрэн эхээр нь хүргэе. “Тогтоолыг хүчингүй болгох юм бол ашигт малтмалын лиценз олгох юм руу л орох байх даа. Уул уурхай юу, хөдөө АА юу гэдэг байгаа. Сүүлийн 2 жилд газрын тосны үнэ маш их уналттай байгаа. Сүүлийн 3 жилд үхрийн махны үнэ өсч байгаа үзүүллтэй байгаа. Хөрсөн дээрх чинь тэнгэрийн хишиг, хөрсөн доорх чинь тэнгэрийн өмч гэж үг байдаг шүү. Халхголын бүс нутаг орчим нь ашигт малтмалын лиценз олгогдох гээд зарлагдчихсан байгаа юмаа. Өмнө нь Петро Чайна дайчин тамсаг ХХК 13 жил хайгуулын лицензтэй байж байгаад буцаагдсан. Одоо дахиад ашигт малтмалын лиценз олгогдох газарт орчихсон байгаа. Тэгээд бид нар ХАА-н үүц буюу ХАА-н зориулалтаар ашиглъя гэж байгаа. Үүцээ хэрэглэх цаг нь болсон.” Гэдгийг Р.Бурмаа сайд хэлж байв.

Харин нутгийн төлөөлөл

  • Овог дээдсийн булш бунхан байгаа
  • Байгалийн цогцолбор газар байгаа
  • Айлуудын газар болон өвөлжөө хаваржаа байгаа,
  • Хүн малын ундаалдаг газрыг хааж чөлөөт бүс байгуулж байгаад эсэргүүцэж байна. Мөн үүнээс гадна олон ойлгомжгүй асуудлууд байгаа. Тодорхойгүй байгаа энэ байдлаас чинь үүдэж олон хардлага төрж байна гэдгийг хэлж байлаа.

Дорнод аймгийн Халх гол сум нь Монгол Улсад хамгийн их газар нутагтай сумдын тоонд ордог бөгөөд нийт 2809299 га газартай байна. Үүн дотроо 353.700 га хадлангийн талбай, 49135 га тариалангийн талбайтай. Тодруулбал,

Зурагт харсан улаанаар зурснаас дотор хэсэгт буюу 500 000 га газарт чөлөөт бүс байгуулна. Ингэхдээ огт хашаалахгүй. Дэглэм л үйлчилнэ. Зөвхөн 26 000 га газрыг л хашаалж байгаа. Малчидын газар, өвөлжөө, хаваржаа нь хөндөгдөхгүй гэсэн. Гэхдээ энэ бүхнийг ямар нэгэн тогтоол захирамжаар тодорхой зааж өгөөгүй. Бүхий л зүйл тодорхой бус байгаа юм.

А.Баярмаа