Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай,Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.