НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР
ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2015.10.20, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07.42-18.10

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр бурхан сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, балин өргөх, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, хувцас урлах, санд нууцлах, элдэв урлах үйлд сайн. Хиншүү хярвас гаргах, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу.

Өвчин тусвал долоо хоногт илааршина. Замд гарвал сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.