Өнөөдөр Маркетеруудын нэрэмжит өдөр. Маркетингийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувьд мэргэжлээрээ бахархах гэрэлт цаг мөч.

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос анх санаачлан тэмдэглэж эхэлсэн Монгол Маркетеруудын өдрийн хүрээнд олон ажлууд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр МҮМХ их хурлаа зохион байгуулж байгаа бол маргааш ШУТИС-ийн төв байрны урлагийн зааланд 14-16 цагийн хооронд Залуу Маркетеруудын уулзалт болно.

Мөн маркетингийн салбарын хүн бүрийн хүсэн хүлээдэг “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” арга хэмжээ Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор Төрийн ордонд 09.00–17.00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тус чуулганы Gold ивээн тэтгэгч Мобиком корпорациас нэг азтай оролцогчийг IPhone 6s ухаалаг гар утсаар урамшуулах юм.

Та Маркетеруудын чуулганд бүртгүүлэхийг хүсвэл 88051835 утсаар хандаарай. Дашрамд дуулгахад, Мобиком корпораци нь IPhone 6s ухаалаг гар утсыг 2015 оны 11 дүгээр сараас албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэх юм байна.