Амтат шарсан тахиатай KFC-ийн хамт олон энхрий бяцхан үрсдээ зориулсан “Кидс багц” –ыг 10 сарын 21-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргалаа.

Зөвхөн хүүхдэд зориулсан савлагаатай “Кидс багц” нь So good Colonel бургер, шарсан төмс болон маамуу шүүснээс бүрдсэн. Мөн шинэхэн “Кидс багц” худалдан авсан хүүхэд бүрт “Ногун” хүүхдийн комик цуврал ном бэлэглэнэ.

Хамгийн сонирхолтой нь багцад дагалдах бэлэг сар бүр өөрчлөгдөх бөгөөд багачуудын хайртай Ногун хүү болон Chicky тахиа түүний найз нөхөд бүхий хөлөгт тоглоом, буддаг ном, эвлүүлдэг тоглоомыг бяцхан үрсдээ бэлэглэх юм.

Мянга мянган үрсэд инээд хөөр бэлэглэх “Кидс багц” –ыг KFC рестораны бүх салбараас авч оюунд нь хөрөнгө оруулалт хийгээрэй