“Оюутолгой” төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхуүжилтийн нэг хэсэг 4.2 -4.6 тэрбум ам.долларыг арваннэгдүгээр сард багтаж олон улсын 19 банкнаас зээлэхээр хүлээж буй.

“Банкуудгай хоёр жилийн өмнө гэрээний үндсэн нөхцөлөө тохирсон байсан ч дэлхийн зах зээл өөрчлөгдсөн учир шинэчилж тохирох асуудал цөөнгүй. Үүн дээрээ хэлэлцээр хийж байгаа” хэмээн “Оюутолгой” компаниас мэдээлж байсан. Тэгвэл төслийн санхүүжилтэд ахиц гарч, эцсийн шатанд буюу банкуудад очлоо хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцоллоо. Ирэх сард банкуудтай санхүүжилтийн гэрээгээ үзэглэнэ гэсэн хүлээлт улам наашиллаа. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын эхээр санхүүжилт шийдэгдэх нөхцөл бүрдээд байгаа аж. Далд уурхайд нийт 5.7 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн анх мэдээлж байсан ч энэ тоо 7-8 тэрбум болж өсөхөөр байгааг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн.

http://www.24tsag.mn