Би 23 настай энэ жил их сургуулиа төгсөнө. Ойрын хэдэн жил ажил гэр сургууль гэсэн маршруттай амьдарч явна. 3 жилийн өмнө үерхэж байсан залуугаа одоог хүртэл мартаж чадахгүй байгаа юм шиг. Өөр хүмүүсийг ерөөсөө ч хүлээж чадахгүй юм аа найз нөхөд эргэн тойрны хүмүүс маань яагаад хүнтэй үерхдэггүй юм найз залуутай болооч гэж өдөр бүр байнга хэлнэ. Хааяа бүүр уур хүрнэ миний амьдрал тэдэнд ямар хамаа байна ч гэж бодох юм. Хааяа өөрөө ч ганцаардах юм арай гэж шинэ харилцаа үүсгээд явж байтал гэнэт л болимоор санагдана. тэгээд л шууд салчихна. Өмнөх найз залуутайгаа хүмүүсийг харьцуулаад тэр нь шиг биш болохоор гээд л бодож эхэлнэ. Ер нь тэгээд хэцүү юм аа найз нөхөд маань одоо 2 хүүхдээ төрүүлэх гэж байна даа. Тэгсэн би ганцаараа л явж байх юм. Хүмүүс чам шиг охин уул нь найз залуутай л болчихмоор юм сонин юм бэ гээд л байнга хүнд сануулаад байх юм.

Надад зөвлөгөө өгөөч.