Испанийн “Ла лиг”-ийн 20 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Лигийг тэргүүлэгч  “Барселона” баг “Реал Соседад”-ын талбайд зочлон , 3:2-ын харьцаатай хожигдсон энэ тойргийн хамгийн том дуулиан байв. Тито Вилановоор удирдуулсан Каталоны нэр төр “Барса” лигийн хүрээнд нэг ч хожигдоогүй байсан юм. Тоглолтын гоолын салхийг долоо дахь минутад сүүлийн дөрвөн жилийн шилдэг хөлбөмбөгч Месси нээж, улмаар минутад Дани Алвесийн дамжуулалтаар Педро 2:0 болгосноор зочид тэргүүлж эхэлсэн. Харин минутад талбайн эздээс “Чори” Кастро гоол оруулснаар эхний хагас өндөрлөсөн юм. Завсарлагааны 15 минутын дараа талбайн эзэн “Соседад”-ын сөрөг довтолгоонууд зочдыг багагүй сандаргаж байлаа. Ингээд 55 минутад “Барса”-гийн хамгаалалтын ноён нуруу Пике хоёр дахь шар хуудас авснаар зочид арвуулаа үлдсэн. Үүнийг “Соседад”-чууд ашиглаж, минутад Кастро дубль хийснээр тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн 91 дэх минутад гоол оруулснаар “Соседад” энэ улирал “босоо” байсан “Барса”-г буулган авсан юм. 

Харин “Барса”-гийн мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” баг  “Валенси”-гийн талбайд зочлон, 5:0-ийн харьцаатай “бут ниргэлээ”. Эзэн хааны “сүр хүчит арми” “Барса”-гийн оноог алдах бүрийг хүлээж байгаа билээ. Энэ тойргийн дараа “Реал” “Барса”-гийн хооронд 15 онооны зөрүү байна.  Гоолын салхийг Гонзало Игуайн ес дэх минутад нээсэн бол Анхель Ди Мария болон Криштиан Роналду дубль хийснээр тоглолтыг хувь заяаг бүрэн шийдсэн.  Испанийн “Ла лиг”-ийг 55 оноогоор “Барса” тэргүүлж, 47 оноотойгоор “Атлетика Мадрид” удаах байрт бичигдэж байна. Харин мэргэн буучийн жагсаалтыг 29 гоол оруулсан “Барса”-гийн Лионель Месси ганцаар тэргүүлж байна. 
 
Испанийн “Ла лиг”-ийн 20 тойргийн тоглолтуудын дүн: 

Испаниоль 3-2 Мальярко
Гранада 2-0 Раво Вальекано
Реал Соседад 3-2 Барселона
Хетафе 1-1 Севилья
Малага 1-1 Селта
Реал Вальядолид 2-0 Реал Сарагоса
Атлетика Мадрид 2-0 Леванте
Валинсия 0-5 Реал Мадрид
                            

Б.ОЙНБИЛЭГ