МАН-ын намын дарга М.Энхболдын илтгэлийн дараа МҮАН-ын дарга, М.Энхсайхан өнөөдрийн Монгол Улсад уул уурхайн салбар ямар төвшинд хөгжиж байгаа талаар, цаашдаа хөгжүүлэхэд юунд анхаарах тухай хэлсэн үгэндээ “Монголын нийгэмд тулгамдаад байгаа хямралын асуудлыг задлан шинжлэх, гарах гарцыг хайх зорилготой үндэсний форумын зохион байгуулж байгаа МАН-д талархал илэрхийлье. Монголын эдийн засаг сүүлийн үед хурдацтай хөгжсөн. Нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ 400 ам.доллараас 4000 бол бараг 10 дахин нэмэгдсэн. Ингэснээр манай улс буурай хөгжилтэй орны ангиллаас гарсан. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал муудаж, өрийн хямралд орох байдал бий болж байна. Буурай хөгжилтэй орны эдийн засгийн хэвтрийн эдийн засаг гэж тодорхойлдог. Учир нь, тухайн эдийн засагт учирч буй бүхий л өвчнийг системтэй зөв оношлохгүйгээр эмчлэх нь үр дүнтэй байж чадахгүй гэсэн үг. Монголын эдийн засгийг өвдсөн гэж үзвэл эрүүл зүйл үлдээгүй. Эмчилгээ хийх зайлшгүй шаардлага бий болсон. Монголын эдийн засгийн сүүлийн 15 жилийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдтэй холбоотой бөгөөд дэлхийн зах зээл дээрх супер циклтэй давхцаж байна. Супер цикл бол ядуу буурай орнуудад санхүүгийн эх үүсвэрийг өөртөө татах бололцоог бий болгодог бөгөөд тэр бололцоог ашиглаж чадсан эсэх дээр анхаарал хандуулахыг зөвлөж байна. Супер цикл бидэнд зөвхөн эдийн засгийн өсөлт авчраагүй. Баян хоосны ялгаа, тэгш бус байдал, байгаль орчны сүйрэл, авлига хээл хахууль авч ирсэн. Үүнийгээ дагаад хүний мөс хөрсөн. Супер цикл 2012 он хүртэл үргэлжилсэн. Ойрын хугацаанд дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өснө гэж найдах хэрэггүй болоод байна” гэв.