Иргэн А нь амины сууц худалдана гэсэн зарын дагуу өмгөөлөгч Д.Хаш-эрдэнэ болон түүний аав Даваадорж нартай уулзсанаар энэхүү хэрэг манджээ.
Анх Д.Хаш-эрдэнэ болон түүний аав Даваадорж нар зарын дагуу очсон хүмүүст өөрсдийгөө танилцуулан хувийн сууцаа үзүүлсэн байдаг. Ингэхдээ тэд гадагшаа гарах гарцгүй амины орон сууцыг иргэн А-д хууран мэхэлж худалдах зорилгыг анхнаасаа агуулсан нь удаах үйлдлүүдээс харагдана.
Тодруулбал Даваадорж болон түүний хүү Д.Хаш-Эрдэнэ нар гадагшаа гарах гарцгүй үл хөдлөх хөрөнгийг, өмгөөлөгч болон өмгөөллийн байгууллагын нэрээр худлаа хэлэхгүй хүмүүс хэмээн өөрсдийгөө ойлгуулж, кадастарын зургаа үзүүлэлгүй анхнаасаа хууран мэхэлж мөнгийг нь авч, нэрийг нь шилжүүлжээ. Тэгтэл худалдан авагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжсэний дараа кадастарын зургаа шинээр аваад үзтэл тухайн сууцны гаражийн гарц хажуу айлын нэр дээр өмчлөгдсөн байв. Ингэснээр иргэн А гэрээсээ гарах гарцгүй, гаражаас автомашинаа гаргах боломжгүй амины сууцыг өндөр үнээр авсан болж таарч байгаа юм.
Хэрэг явдлыг мэдсэн А тэр даруй наймаагаа буцаах санал тавихад Хаш-эрдэнэ, Даваадорж нар “Тайван бай, бид зохицуулаад өгнө, манай хүргэн Дээд Шүүхийн шүүгч Батсүрэн танай хөрш шүү дээ, тэр арын хаалгаар гаражны үүд буюу гарах гарцыг таглаад газрыг нь авчихаж, түүнээс аваад өгье “ гэсээр хэсэг хугацааг өнгөрөөжээ. Худалдан авагч аргаа бараад залилан хийсэн хоёр хүнийг Цагдаагийн байгууллагаар шалгуулах гэтэл “Тэгж байхаар шүүхэд өргөдөл өгөнгүүт шууд л гарцыг шийдчихдэг юм. Би бол өмгөөлөгч хүн мэднэ. Цагдаагаар явахаар харин ч шийдэгдэхгүй, цаг алдана “ гэх зэргээр ятгаж хамтарч шүүхдэе гэсэн шийдэлд хүрсэн байна.
Батсүрэн шүүгчтэй нүүр тулаад хохирогч уулзаж учир байдлаа хэлж үзтэл тэрбээр “Би анхнаасаа энэ газрыг танай газар гэж бодсоор 10 гаран жил амьдарсан. Гэтэл гэнэт миний нэр дээр гэдгийг сая мэдлээ. Би нэгэнт газрын эзэн болчихсон учраас одоо бол энэ газрыг өгөхгүй. Харин газар авах гээд байвал Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг шиг би Өөрөө ийм хэрэг олон шийдэж байсан учир та нарт өгөхгүй” гэж шүүхийн шийдвэрийг урьдчилан шууд хэлсэн байдаг.
Ингэж явсаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ороход шүүгч Оюумаа “Иргэн А-гийн эрх зөрчигдсөн” гэж өөрөө үүсгээд шалгаж байсан хэргээ өөрөө хэрэгсэхгүй болгочихсон нь тун хачирхалтай.
Яагаад...? гэрээсээ гарах гарцгүй иргэний эрх зөрчигдөөгүй гэж ? Эсвэл тэнгэр дээгүүр шат тавиад гэртээ орох хэрэг үү гэж Оюумаа шүүгчээс асуух цаг болжээ.
Нэг бол Дээд шүүхийн шүүгч Батсүрэнгээ хамгаалах гэж ажиллаж байна уу? Шударга ажиллах ёстой шүүгч жирийн иргэнийг бус өндөр цалин авдаг, улайм цайм дээрэнгүй хандах шүүгч нэгнээ буруу ч, зөв ч үйлдэл хийсэн хаацайлсаар байх уу? гэх олон олон асуултыг шүүгч Оюумаагаас ар араас нь асуумаар байна.
Ер нь тэгээд Нийслэлийн өмч харилцааны газрын харилцааны алба уг газрыг анх өмчлөхдөө мэргэжилтэнгээ явуулж, шалгуулсан байх ёстой. Гэтэл яагаад “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй обьектыг гарах гарцыг нь таглаж хууль бусаар газрыг өмчилсөн бэ? гэдэг асуудал ч өдгөө сөхөгдөхөөр болж байгаа юм.
Өмгөөлөгч Хаш-эрдэнэ аав Даваадоржтойгоо нийлэн үл хөдлөх хөрөнгийг анх зарахдаа хэлсэн зүйлс нь бүгд залилангийн шинжтэй, худал хуурмаг болох нь тодорхой байдгаас гадна өөрийн хамаатан гэх Дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийнхээ талаар ярихдаа “Шүүгч Батсүрэн бол ардчилсан намын хүн. Ардчилсан нам тавьсан юм. Наад хэрэг дээр чинь Батсүрэн нөлөөлнө гээд явж байсан. Мөн Хаш-эрдэнийг дуудаж дарамталсан байна лээ. Хаш-эрдэнийг анх өмгөөлөгчөөр ажилд авсан хүн бол наад Батсүрэн чинь, болгоомжтой байгаарай” хэмээн удаа дараа хэлж байжээ. Эдгээр яриа өдгөө бүгд нотлох баримттайгаа иргэн А-д байдаг аж.
Түүгээр ч барахгүй Хаш-эрдэнийн яс үндэсийн талаар ноцтой нотлох баримт ч байдаг талаар иргэн А өгүүлж байв.
Ямартай ч энэ бүгдийг өнгөцхөн харахад Монгол Улсын хууль мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талд хэргийг шийддэг болсон нь шууд мэдрэгдэх аж.
Хууль шүүх нь яагаад шударгаар асуудлыг шийдэх бус өнгө мөнгө, эрх мэдлийн талд үйлчилдэг болсоныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуухгүй байхын аргагүй. Аль ч нам төрд ялж, төрийг удирдаж болно. Гагцхүү жирийн иргэн А ч бай, эрх мэдэлтэй Б ч бай, шударга үнэний талд л төрийн дуу хоолой зогсох ёстой байтал эрх мэдлээр далайлгах АН-ын гэх, тэр тусмаа шударга үнэний дуу хоолой гэх Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн шууд томилдог шүүгч нар жирийн иргэнийг дээрэлхэж, доромжлох ёстой гэж.
Тиймээс Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө, “Таны томилсон дээд шүүхийн шүүгч хөрш айлаа гарах гарцгүй болгочихоод дөрөвхөн алхам газрын төлөө жирийн иргэнтэй зохицож чадалгүй албан тушаалаа ашиглаж байгаа юм чинь ноцтой хэргүүдийг шударгаар шийдэж чадаж байгаа болов уу? Өмгөөлөгчөөр төрөл садангаа оруулчихаад тэр хүнийхээ өмгөөллийн хэрэг т нөлөөлөхгүй гэсэн үндэслэл байна уу? гэх олон олон асуултын хариуг танаас сонсмоор байна.
Монгол Улсын үндсэн хуульд нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэж заасан байдаг. Дээд шүүхийн шүүгч үүнээс давуу эрх эдлэх ёсгүй бөгөөд Өмгөөлөгчдийн холбоо ч залилан хийдэг Хаш-Эрдэнэ мэтийн өмгөөлөгчдөө сахилга, ёс зүй тооцох ёстой биз ээ.
Монгол Улсын хууль эрх мэдэл, өнгө мөнгөөр хязгаарлагддаг эсэхийг удахгүй иргэд бид бас нэгэн жишээгээр бэлхэнээ харах болох нь ээ. Юутай ч энэхүү хэргийг удахгүй бид үргэлжлүүлэн хүргэх болно.

http://www.mongolcomments.mn/