Улаанбаатар төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Зөрлөгийн дарга нь ажлынхантайгаа архидаж, галт тэргэнд дайруулж амиа насаа байна. Улмаар хөдөлгөөн 9 цаг саатсан гэж Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр твиттер хуудастаа жиргэв.

Тиймээс уг асуудлаар Улаанбаатар төмөр замын газарт шалгалт оруулсан байна.

Харин Улаанбаатар төмөр замын газрын дарга Л.Пүрэвбаатар “Тухайн хүн гэр бүлийн таагүй харьцаанаас болсон ч юм уу архи уусан үедээ, шөнө дунд галт тэргэнд дайруулж амиа алдсан юм шиг байна билээ” гэв. Ослыг шалгаж байна.

Б.Анир

zaluu.com