Интернэт худалдааны “eBay” сайтад нэгэн хачирхалтай дуудлага худалдааг өчигдөр хаасан байна. Тодруулбал нүдний шил, гар утас гээд бүхий л зүйлийг худалдаалдаг тус сайт хөгшин цагаан арьст залууг худалдана гэсэн зарыг хаажээ. Учир нь өөрийгөө 99 пенс буюу 1.5 ам.доллараар үнэлсэн Их Британийн иргэн 58 настай Стив Севелл ажилгүй бөгөөд энэ зараараа ажил олгогчдын анхаарлыг татахыг хүссэн байна. Гэвч түүний энэ оролдлого бүтэлгүйтэж нэг ч хүн хандаагүй тул түүний зарыг хаасан гэнэ.

Севелл цахилгааны инженерээр төгссөн бөгөөд мэдээллийн технологи болон механикчаар ажиллаж байсан ажээ. Харин ажил олгогчид өөрийгөө хямд үнэлсэнд нь эгдүүцэн аваагүй гэнэ.  

А.Маша