Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гарагт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөжээ.

Тодруулбал, уг хэргийн талаарх мэдээлэл бямба гарагт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж. Энэ талаар ЦЕГ-аас 12:00 цагт хэвлэлийн хурал хийнэ. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.