​Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд 6 жил болж байгаа. Би тэрнийгээ уурлуулахгүй санааг нь зовоохгүй гээд аль болох үгнээс гардаггүй.

Намайг ажилд орох гэхэд хардаад оруулаагүй. Саяхан нэг ажилд ороод хэдхэн сарын дотор их эвдэрсэн. Нэг хэсэг юм л бол архи ууж хүнрүү уурладаг болж надад намайг эргүүлж авая гэж бодож байвал намайг холбоо баритал хүлээ гэж хэлж байсан удаа байгаа. Би тэр үед дуугүй л явсан. Дараа нь тэр над дээр ирсэн ч нэг удаа утсыг нь үзэхэд хуучин найз эмэгтэйтэйгээ холбоотой байсныг нь мэдээд би гомдсон ч тэр үед зүгээр л ажлаа тараад ирээрэй гэсэн ч дахиал алга болсон. Тэгээд хэсэг хугацааны дараанаас буцаж гуйхаар за хүн юм чинь нэг удаа алдаа биз гээд уучилсан. Тэгээд архи энэ тэр уухаа бараг болисон ч хэд хоног ажлаар явахдаа надад хэлэхгүй ирээ л хэлнэ. Би тэр үед нь амлалт аваа л тэр дахиал тэгнэ. Тэгтэл сарын өмнө орой нь уулзах ёстой байсан ч алга болоод хэд хоног хүлээгээд ээжээс нь асуусан чинь хөдөөгүүр ажилтай гээд явчихсан гэсэн. Тэгтэл саяхан миний төрсөн өдрөөр, наадмаар ээжээрээ надад мэнд дамжуулаад надтай ерөөсөө ч холбогдоогүй. Ээж нь тэгээд хэд хоногоос ирэх байх гэсэн.  

Тэр надад чи миний хувьд эрхэм хүн гэсэн ч намайг өвдөж байхад нэгч удаа асарж байгаагүй. Messenjer–ийнхээ нууц үгийг надад хэлдэггүй асуухаар би чамайг хуураагүй гэдэг тэнэг ч байж магадгүй би зүгээр л тэгж хэлсэн бүгдэд нь итгэхийг хүсдэг. Тэгээд нь би хөдөөнөөс нь ирэхэд холбоо барихад нь холбоо барих хэрэгтэй юу? Юу ч болоогүй юм шиг байсан нь дээр үү? Эсвэл зүгээр л холбоо сураггүй алга болох уу?