Өнөөдөр “Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагаас “Гацууртын орд ба шантаажлагчид” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл хүргэсэн юм. "Монгол байгаль - Дэлхийд ганц" ТББ-ынхан: "Хоёр, гурван жилийн өмнө Ноён уулаа хамгаалья, аваръя гэж дугарч байсан эрх мэдэлтэн албан тушаалтай хүмүүс өнөөдөр яагаад алга болчихов . Тэнд нөхцөл ямар байгааг харсан хүмүүсийн хувьд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Манай байгууллагынхан УИХ-д тоо баримт, санал хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Бидний хамгийн гол байр суурь юу вэ? гэхээр байгаль орчныг хамгаалах. Багаль орчин, Ноён уулыг хамгаалахад эрх зүйн орчин, эдийн засгийн байдал чухал. Төр хамгаалалтандаа аваасай л гэж хүсэж байна. Өчигдөр байнгын хороогоор орсон, өнөөдөр УИХ-аар орж байна. Ноён уул, Гацууртын ордыг хариуцах эзэнтэй болгооч ээ л гэж бид хүсч байна" гэлээ.