"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон.

 

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг "Эхийн сэтгэл" хэмээх дуугаараа мялааж байсан билээ. Өдгөө “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвижжээ.

Залуу дуучин Д.Найдандорж "Сэтгэлийн нандин" нэртэй анхны цомгоо өлгийндөн сонсогчдын сонорыг мялаасан залуу дуучин маань маргааш анхны бие даасан тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна.

 

 

"Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолт энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнөө 19 цагаас болох юм. Тус тоглолтонд, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ө.Уянга, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуучимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа нар оролцож ая дуугаа өргөнө. Мөн цэнгээнт бүжгийн "Хатан туул" бүжгийн хамтлаг оролцох нь ээ.

Дуунд дуртай түмэнтэйгээ ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг уяраан өнгөрүүлэхээр та бүгдийгээ дуучин Д.Найдандорж урьж байна..

Тоглолтын тасалбарыг "Монгол бөхийн өргөө"-ний билетийн кассаар болон "Ноён зууч" 1900-1950 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 94998070, 89998070, 96998070, 98988070 дугаарын утаснаас авах боломжтой