"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчддоо хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байна.

 

 

"Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолт өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө 19 цагаас болно. Тус тоглолтонд, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ө.Уянга, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуучимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа нар оролцож ая дуугаа өргөнө. Мөн цэнгээнт бүжгийн "Хатан туул" бүжгийн хамтлаг оролцоно.

Дуучин залуу маань дуунд дуртай түмэнтэйгээ ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг уяраан өнгөрүүлэх нь ээ.