Би бүүр өрийгөө ойлгохоо болилоо. Өөрийнхөө экстэй ямар харьцаатайгаа ч мэдэхгүй нэг тийм сонин байдалд орчихлоо. Анх бид 2 нэг газар цуг ажилладаг байсан юм.

Тэр үедээ анх үерхээд гэрлэх суух тухай ярихад нь айгаад би өөрөө эхлээд холбоогоо тасалсан. Тэгээд 5 жилийн дараа эргэж тааралдаж эргэн нийлсэн. Гэрийнхэн нь ч биднийг мэддэг байсан. Эргэж нийлэхдээ би өөрийгөө хүнтэй суухад бэлэн болсон гэж бодож байсан.

Тухайн үед жирэмсэн болсон болохоор хамт амьдрах болсон. Хамт байхдаа хайр халамжаар нэгнээ дутаадаггүй л байсан. Тухайн үед золгүйгээр зулбасан. Тэгээд эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд гэрээс нэг хүүхний турсик олдсон. Үнэхээр их гомдсон болохоор би дахиад л зугтсан.

Зугтаад 2 жил болж байна. Сая өнгөрсөн 5 дахад найзуудтайгaа гадуур явж байхдаа тааралдсан. Тэгээд нэг л мэдсэн өглөө өвөрт нь сэрлээ. Тэр хүнтэй ингэж ахин дахин эхлэж байгаадаа би өөртөө ч эргэлзэж тээнэгэлзэж байна. Яах ёстойн бол? Тэр хүнд дахиж итгэх үү? Эргэж нийлэх үү яах уу? Өөр хүнтэй болоогүй л юм билээ.