“Universe best songs-2012” наадмын шилдэгт багтаж байсан дуучин Т.Цогсогмаа шинэ уран бүтээлээ дүрсжүүлэн цацлаа. Түүний хувьд багаасаа Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд хичээллэсэн туршлагатай уран бүтээлч юм.

Тэрбээр энэ удаад хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Мотив хамтлагийн Б.Эрдэнэбаярыг үг “Хайрын минь эзэн” дуугаа олны хүртээл болголоо. Клипийг “Grove entertainment”-ынхан бүтээжээ.