2015.11.05 / БИЛГИЙН ТООЛЛЫН 24
Намрын адаг улаан нохой сарын
Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 08.04-17.48
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Уул

Аргын тооллын 11 сарын 5, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.