Махны үнэ: Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 төгрөгөөр, үхрийн цул мах 175 төгрөгөөр буурчээ. “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөгөөр худалдаалагдлаа.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр өсч, харин хонины цул мах 100 төгрөгөөр буурав. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг байна. Харин захуудад “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх: хүнсний зах, дэлгүүрт 1019-1210 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалав.

Төмс, хүнсний ногоо: өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10 төгрөгөөр буурчээ.