Та бүхэнд зөвлөгөө авах гээд захиа бичиж байна. Би одоо 29 настай залуу. Ганц хүүхэдтэй. Их сургуульд сурч байхдаа нэг орой найзуудтайгаа ууж дарвиж яваад л аав болох хэргээ хийсэн байснаа сүүлд л мэдсэн. Гэрт ах нь гэж нэг хүн ирж уулзаад Би ч тэр үед ганцхан удаа л унтсан энэ тэрээ гээд л үнэнгээ хэлээд манай гэрийнхэн ч мэдээд тэгээд тэрэнтэй уулзтал гадагшаа тэтгэлгээр сурах гэж байсан юм ганцхан алдаанаас боллоо би хүүхдээ ирээд авна гээд ээж маань амьтны хүүхдийн амьдралыг бусниулаад байхаар хүүхдийг нь гарахаар нь аваад үлдэе харин буцаж ирээд авах үгүйг нь өөрсдөө мэд гээд л асуудлыг шийдэж би гэж хүн гэнэт аав болоод өнөөдрийг хүртэл найз бүсгүй ч юм уу эхнэр ч юм уу гэх хүнгүй л явна. Тэр явдлаас болоод би эмэгтэй хүнээс эмээдэг болсон. Бас томоо хүүхэдтэй хүнийг хүмүүс буруугаар л хүлээж авах юм. Одоо тэр эмэгтэй энэ зун ирнэ гэнэ. Хүүхдээ гээд ирэх болов уу хэрвээ ирвэл яах вэ гэдгээ бодох боллоо.

. Гэхдээ одоо бол ямар холбоогүй байдаг. Ах нь л улиралдаа ганц ирж дүүгээ харж үнсэж байгаад л явдаг. Эрэгтэй хүүхэд болохоор бас удам минь гээд л тэр ах санаа нь зовоод л ирдэг басхүү хүн чанартай хүн дээ. Ганцхан шөнийн жаргалаас болж хүүхдийг эхийн хайрыг амсуулахгүй өсгөж байгаадаа өөрийгөө буруутгах юм. Муу ээж минь байхгүй байсан бол ч өдийд би гэж хүн жаахан хүүхдийг яаж авч явахав дээ.