Өнгөрсөн жилийн 11 сарын 28, 29-ны өдрүүдэд өөрийн анхны бие даасан тоглолтоо хийж байсан Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуян энэ сарын 28-нд Blue sky tower -ийн "Vegas club"-д өөрийн ковер концертоо хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ.

Тоглолтонд Whitney Houston, Alicia keys, Jessie J, Sam smith, Rihanna, Lady Gaga, Beyonce, зэрэг дэлхийн алдарт дуучдын хит болсон дуунуудыг амьд хөгжмийн "Triton" хамтлагтай хамтран тоглож, дуулж, бүжиглэж нэгэн үдшийг хамтдаа доргиох нь ээ. Тоглолтонд бүжигчид хөгжимчдөөс гадна хийлийн дөрвөл буюу квартетийн аялгуу та биднийг уяраахнээ.

Түүний коверлож дуулах гэж байгаа дуучдын нэрсийг харахад дуучин Насанбуянгийн дуулалтын ур чадвар харагдаж буй биз ээ. Та бүхэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл энэ сарын 28-ны үдэш "Vegas club"-ыг зориорой.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99097379. 89091499, 90118001