Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг Бүрд хэмээн газарт өчигдөр 16.00 цагийн үед хоёр автомашин мөргөлдөж 17 хүн гэмтэж, нэг хүн газар дээрээ нас баржээ.

Осол аймгийн төвөөс 35 км зайд болсон бөгөөд 40-29 ӨВА улсын дугаартай портер загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай истана загварын автомашинтай мөргөлдсөн байна. Аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, портер загварын автомашины эд ангид хавчуулагдан нас барсан 34 настай эрэгтэйг гарган авсан байна. Мөн 28 настай эрэгтэй хөлийн дунд чөмөг хугарсан байсныг эмнэлгийн байгууллагад яаралтай хүргүүлжээ.

Истана загварын автомашинд зорчиж явсан 23-74 насны 11 том хүн, 2-14 насны таван хүүхэд хөнгөн, хүнд гэмтсэн байна. Замын цагдаагийн байгууллагаас орон нутагт зорчиж явахдаа хурдаа зөв тохируулж явахыг сануулж байна.

Т.Буянаа