Монголын урлагт шинэ залуу уран бүтээлчид төрөн гарсаар байгаа. Тэдний нэг бол "Монголын хүүхдийн ордон"-оос урлагийн гараагаа эхлүүлж "Universe best songs" наадмын шилдэг оролцогчдын нэг болж чадсан дуучин Т.Цогсогмаа юм.

Тэрээр өөрийн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа бөгөөд түүний сонсогчидод хүргэх эхний уран бүтээл нь "Мотив" хамтлагийн Сайнаатай хамтарсан "Хайрын эзэн минь" шинэ уран бүтээл юм.

Энэхүү дууны хөгжмийн зохиолч Л.Балхжав найруулж үгийг "Мотив" хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр бичсэн байна. Тус дууны клипэнд сүүлийн үед нилээдүй эрэлттэй байгаа жүжигчин залуус тоглож амилуулжээ. Ингээд уншигчиддаа дуучин Т.Цогсогмаа "Хайрын эзэн минь" дууны клипыг хүргэж байна.

www.Urlag.mn