Монголын уйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо өнгөрсөн сарын 14-нд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн билээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцдийн 2015-2016 оны гурван талт хэлэлдээрийг энэ оны нэгдугээр сарын 15-нд баталсан. Үүгээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг долдугаар сарын 1, хувийн хэвшлийнхний цалинг аравдугаар сарын 1-нээс тодорхой хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Мөн үүнд улсын төсвөөс нийт 90 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон ч хэрэгжүүлээгүй байгаа. Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага өгснөөс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй аж. Мөн МҮЭХ хуулийн дагуу тус асуудлыг шийдвэрлэх зуучлагч томилуулах саналыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн боловч түтгэлзсэн хариу илгээсэн байна. Иймд хууль зөрчиж, түтгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг тэд шаардсан гэнэ.

 

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар“Хөдөлмөр, нийгмийн зөвшилцдийн гурван талт Үндэсний хороо гурван өдрийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт бий болгож, бодит орлого нэмэгдүүлэх асууддаар ажлын хэсэг байгуулж, хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан. Засгийн газраас үүнийг шийдэх арга хэмжээ авахгүй бол холбогдох хуулийн хүрээнд салбар бүрийн ажилчид нэгэн зэрэг ажил хаях болно. 2015-2016 оны улсын төсөвт цалин хөлс нэмэх хөрөнгө тусгасан. Гэтэл төр өнөөдөр ямар нэг хариу өгөлгүй ажиглагчийн байр сууриас хандаж байна. Засгийн газар бидний хүсэлтэд эерэг хариу өгсөн тохиолдолд уг маргааныг эцэслэнэ” гэлээ.

 

http://www.24tsag.mn