Ардын урлаг, дуу хуургүйгээр монгол түмнийг төсөөлөх аргагүй билээ. Тэгвэл ардын урлагаа монголдоо төдийгүй дэлхийд таниулан яваа ардын урлагийн шилдэг хамтлагууд нэгдэн "Монгол аялгуу" тоглолтыг хийхээр болжээ.

Тоглолтонд: "Хөсөгтөн", "Домог", "Жонон", "Арга билэг", "Их монгол", поп опера "Увертура" хамтлаг, Этник Зоригоо ft "Татар" Заяа, Улаанбаатар чуулгын бүжигчид, ҮДБЭЧ-ын Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Уран нугараач Г.Нямгэрэл, Уран нугараач О.Цэцэглэн зэрэг уран бүтээлчид оролцох нь ээ. Тоглолтын ерөнхий найруулагчаар МУГЖ Д.Сосорбарам ажиллаж байгаа гэнэ.

Тоглолт: Энэ сарын 14-ны өдөр 15:00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд ганцхан удаа болох юм байна. Монгол ардын урлагт хайртай, ардын урлагийг шимтэн сонсдог, ардын урлаг дуу хуураараа омогшдог хэн бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88898890, 89076167, 89019102

www.Urlag.mn