Би нөхөртэйгөө суугаад 4 жил гаран болж байна. Бид хоёр 2 хүүхэдтэй. Гэвч бид 2-ын анхны хүүхдээс ээавахуулаад сайхан харьцаа байдаггүй байсан. Үргэлж муудалцаж хэрэлддэг, би ааштай л даа. Гэхдээ хүн зүгээр байхад би уурлаж хашгачихгүй. Манай нөхөр багийн гэнэт тэнээд алга болчихдог зантай юм байна лээ. Би үүнийг нь суусныхаа дараа л мэдсэн.

Гэхдээ би нөхөртөө дэндүү хайртай болохоор салж чаддаггүй. Даанч нөхөр маань үүнийг буруугаар ойлгоод байх шиг байна. Яаж ч аргадаж уурлаж гуйсан ч хэд хоног бүүр хэдэн сараар алга болно гээч. Сүүлдээ би уурлахаа больж орой ирэхэд нь нүүрээ будаж хоол цайг нь хийгээд инээгээд угтдаг болсон ч улам яваад алга болдог болсон.

Одоо бүүр бид 2 сексийн тал дээр ч асуудалтай болоод би хардаж эхэлсэн. Би одоо ирэхэд нь яах ёстой вэ? Муу ч сайн ч би 2 хүүхдийг нь гаргасан эхнэр нь байхад ингэж хүндлэлгүй хүйтэн хөндий хандаад байгаад нь үнэхээр их гомдох юм. Эсвэл 2 гэр бүлтэй юм болов уу?.