Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэл хотын хэмжээнд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн ням гаригийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэж байх талаар захирамж гаргуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт 402 хэргийн 152 буюу 38 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Иймээс нийгэмд гэр бүл ямар чухал болох талаарх ойлголтыг өөрчлөх зорилгоор гэр бүлийн өдрийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Т.Буянаа