Би одоо 29 настай эмэгтэй. Одоогоос хэдэн жилийн өмнө улсын эмнэлэгт сувилагчаар орон ажлынхаа хажуугаар эмч болохоор давхар ажилласан. Найз залуу нөхөртэй болохгүй гэж гүрийсээр явтал нэг өдөр манай эмнэлэгт нэг ах хэвтлээ. Өөрийн минь ахтай нас ойр түүнд яагаад ч юм татагдаад л байлаа. Ингэж явсаар тэр ах эмнэлгээс гарахдаа утасны минь дугаарыг асуухад нь би өгч орхисон юм. Тэр өдрөөс хойш утсаар ярьж, мсжлэсээр уулздаг боллоо. Сүүлдээ хамт хонож эхэллээ. Би ч өөрийгөө татагдаж байгаагаа тушиж чадахгүй уулзсаар. Тэр өмнө нь эхнэр хүүхэдтэй байж тэгээд салсан гэдгээ нуулгүй хэлсэн ч би салж чадаагүй. Ингэж явсаар би сургуулиа төгсч мэргэжлийн эмч боллоо. Ингээд л бид 2 хамт нэг гэрт амьдарч эхэлсэн.

Өдөр хоног эрээнтэй бараантай явсаар тэрнийг эхнэрээсээ надаас болоод салсанг мэдсэн юм. Тэгээд л эхнэр нь байнга ярина ингэх болгонд хэрүүл үүснэ. Тэр эмэгтэй хүүхдийн нулимс үзсэн чи өөдлөхгүй дээ гээд таг чиг болсон гэтэл тэр эхнэр нь өөр хүнтэй сууж 2 хүүхэдтэй болж. Нөхөр нь хүүхдэд нь гар хүрээд тэгээд эмэгтэй хүүхдийг яаж ингэж байлгах уу гээд аав нь аваад ирлээ. Одоо байнга хэрүүлтэй анхнаасаа хүүхдийг нь ирнэ гэсэн бол би энэ хүнтэй суух шийдвэр гаргахгүй байх байсан. Өөрөө ч төрсөн хүүхэдтэй болоогүй байхад ингээд томоо охинтой болчих гэж өөрийгөө бодохоор өрөвдөөд нэг болохоор бухимдаад найзууд маань чамд л хэрэгтэй том болоод чамайг асарна гэхийн хүний хүүхэд намайг асарч тойллоо юу. Одоо яавал дээр вэ?