Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 35 дугаар ангийн дэд ахлагч Г.Амарбатад Монгол эсгий үйлдвэрлэдэг “Жонон Мөнх” ХХК-иас давхар бүрээстэй, иж бүрэн монгол гэр бэлэглэжээ.

Өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдөр тус компанийн байранд гал гарч, дүүргийн Онцгой байдлын гал сөнөөгчид цаг алдалгүй очин галыг нь унтрааж, эд хөрөнгийг гамшгаас хамгаалж ажилласан юм. Энэхүү тусын хариуд ийнхүү өргөө цагаан гэр бэлэглэж, талархсан сэтгэлээ илэрхийлэв.