АНУ-ын “PBS” телевизийн сэтгүүлч Лорен Кнап Монголын рок поп хөгжмийн салбар, 1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийн тухай “Live from UB” баримтат кино бүтээжээ. Киноны Монгол дахь нээлтийг энэ сарын 28-нд “Гандан” амьд хөгжмийн клубт хийхээр болсон байна.Тэрбээр анх 2007 онд манай улсад аялахаар ирсэн бөгөөд энэ үеэрээ Монголын хөгжмийн урсгалын тухай сонирхож, кино хийхээр төлөвлөсөн аж. Ингээд Лорен Кнап 2011 онд дахин ирж “Харанга”-ын Ц.Чулуунбат, “Чингэс хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүстэй уулзан ярилцаж, тэдний бүлээлийг бүтээлдээ оруулсан ажээ.

Н.Чим