Ховд аймгийн Алтай сумын иргэн, 15  настай эрэгтэй хүүхдэд энэ сарын 19-нд  тарваган тахлын шинж тэмдэг илэрчээ.  Аймгийн Онцгой байдлын газраас гэрийн  хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн  Мал эмнэлгийн лабораторийнхон тахал  мөн эсэхийг шинжилж байгаа аж. Өнөөдөр  шинжилгээний хариу гарах юм. Хүүхдийн  биеийн байдал сайжирч байгаа хэмээн  аймгийн Онцгой байдлын газрынхан хэлэв.  Мөн Увс аймгийн Өлгий сумын Чаргад  багийн 12 айлын 246 бог малд энэ сарын 18-нд  усаар дамждаг халдварт өвчин туссан байна.  Уг өвчин ойрын жилүүдэд малд илрээгүй  бөгөөд нэг худгаас ундаалдаг айлын бог малд  өвчний шинж тэмдэг илэрчээ. Өлгий сумын  Засаг даргын захирамжийн дагуу хорио  цээрийн дэглэм тогтоосон байна. Тус сумын  Мал эмнэлгийн лаборатори малд илэрсэн  өвчнийг эцэслэн тогтоохоор шинжилж байгаа  бөгөөд энэ сарын 24-нд хариу нь гарах юм. Энэ  өвчин нь хүнд халддаггүй аж.