Би үнэхээр их гомдож байсан харуусч байна. Одоогоос 3 жилийн өмнө нэг залуутай үерхэж байгаа удалгүй салсан юм. Бид 2 жаахан зүйлээс болж муудсан байсан болохоор тэр надаас уучлалт гуйгаад хүрээд ирэхээр нь би уучилж ингээд эргээд нийлээд хэдхэн хоногийн өмнө саллаа. Удахгүй төрөхөө хүлээж суугаа надад үнэхээр хүнд байна. Бид 2 хамт амьдарч байгаад тэр хэсэг ойртож гадуур хонодог боллоо. Жирэмсэн хүн гэртээ суухаар үнэхээр хэцүү байдаг шдээ тэгээд нөхөр нь гэртээ ирэхгүй болохоор бүүр ч хардах сэтгэл төрж уурлах нь тодорхой. Гэтэл намайг нэг шөнө ирээд юмаа бэлд хоёулаа салая. Би аавын чинь гэрт хүргээд өгий хүүхдээ төрөхөөр би өөрөө авна гээд л хувцсыг минь цүнх саванд хийж гарлаа эхэндээ ч би итгэж ядаад арай үгүй байлгүй дээ гэж бодоод дагаад явтал үнэхээр үнэн байж. Аавынд минь очоод бид 2 саллаа. Ер нь энэ хүүхэд нь миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу анх надтай унтахдаа онгон биш байсан хаагуур юу ч хийж явсан юм билээ гэж хэлчихээд гараад явчихсан. Би гэж хүн томоо гэдэстэй төрөө ч үгүй байж хүүхэдтэйгээ хамт ингээд хаяагдах гэж дээ. Би одоо яахаа мэдэхээ байлаа. Муу аав минь хүнд хүн илүүдэхгүй миний охин бүү санаа зов эрүүл сайхан төрөхөө бод хэдүүлээ алзахгүй ээ хүн болгоод авна л гээд байх юм. Би өдөржин л гүюэрч суух боллоо. надад ирээдүйгээ төсөөлөхөд бэрх байна аа.