Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр нар өнөөдөр 16 цагаас "Эрдэнэс тавантолгой" компанийн ажилчин өөрийгөө шатаасан үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс тавантолгой" компанийн ажилчин өөрийгөө шатаасан үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд шуурхай хурал зарласан байна. Энэ хурлын үеэрээ зарим үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарал хандуулахыг Шадар сайдад даалгасан байна. Мөн эмчилгээний бүх зардлыг "Эрдэнэс тавантолгой" компанид хариуцуулжээ. С.Эрдэнэ нь 1, 2, 3-р зэргийн түлэгдэлттэй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.