Өнөөдөр талбай дээр тайван жагсаал боллоо. Тодруулбал, "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам" эх орон газар шорооныхоо төлөө Чингисийн талбайд иргэний хөдөлгөөнийхөний төлөөлөл болон ард иргэдийн төлөөллүүд жагссан юм.

 

Ч.Мөнхбаяр "Өнөөдрийн жагсаалд 400-500 хүн цугласан байгаа нь харагдсан. Гэтэл сургуулийн захиралууд нь хүрч ирээд оюутнуудаа "эвгүй юм болно шүү гээд сүрдүүлээд аваад явж байгаа нь харагдлаа". Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гээд шинэ намыг залуучууд нэгдэн байгуулсан. Өмнө нь энэ залуус интернэтээр санаа зорилгоороо нэгдээд групп үүсгэж явж байгаад нам болсон юм билээ. Ер нь нам болж байж л төрд үгээ хүргэхгүй бол болохгүй гээд байгуулагдаж.

Эх орон ч утга агуулгатай нээлттэй цуглаан зохион байгуулагч байгаа болохоор нь би иргэний хөдөлгөөнөө төлөөлөлж энд ирлээ. Ард иргэдийн төлөөлөл ч үгээ хэлсэн. Өчигдөр ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ бидний үзэл бодол нэгтэй анд нөхөр л дөө. Хавраас бид нар хамтрах маягтай байсан.

Энэ хүний асааж, бадраасан гал дөлийн талаар сая жагсаал дээр хүн болгон нь ярьж байна. Монголчууд дотроо шатаад яваад байна. Зарим нь гаднаа шатлаа. Энэ намын залуусыг өмнө нь жагсаал цуглаан дээр харж байсан залуучууд байна лээ. Зарим учир битүүлэг нам байдаг. Бөөн оньсого таавар дагуулаад л тэгээд арга хэмжээ зохион байгуулахаараа тэр нь хаалттай.

Харин энэ намын залуус бол тийм биш нээлттэй байсан" хэмээн өнөөдрийн жагсаалын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

Мөн уг жагсаалыг зохион байгуулсан "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам"-ын удирдах зөвлөлийн дарга Ж.Баяржавхлантай ярилцлаа.

-Өнөөдрийн тайван жагсаалыг яагаад хийх болов?

-Арван нэгэн сарын 03-ны өдөр УИХ болон Засгийн газарт "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам" -аас гурван шаардлагыг багтаасан бичгийг хүргүүлсэн. Гэтэл энэ шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл төрийн эрх баригчид өгсөнгүй ээ.

-Гурван шаардлагынхаа талаар тодруулаач?

-Монголын стратеги болон Цагаан суваргын ордуудын талаар байгуулсан гэрээг ард түмэнд ашигтай хувь хүртэхээр болгоё гэсэн шаардлагыг тавьсан. Оюутолгойн ордын талаар бол би хэлэх нь илүүц биз. Харин Цагаан суваргын ордуудын талаар УИХ-аас тогтоол гаргаад Монгол алт корпарацид Монгол улс хувь хүртэхгүйгээр зөвхөн татвараа авах байдлаар эзэмшүүлчих гэрээг Засгийн газар байгуулчихлаа. Үүнийг Монгол улсынхаа төсвөөр бүх хайгуулалтын хийчихсэн байтал дор хаяж 34 хувиа эзэмших ёстой байж зуун хувь хувийн компанид эзэмшүүлчихлээ. Цаашдаа Ноён уул, Таван толгой ордуудыг ашиглуулахаар гэрээгээ байгуулах гэж байна. Энэхүү гэрээг байгуулахдаа Оюутолгой, Цагаан суварга шиг алдаагаа давтахгүйгээр ард түмэндээ хувь хүртээхээр болгож өг гэдгийг шаардсан.

Хоёрдугаарт, 1999 онд нийт долоон нэмэлт өөрчлөлт орсон. Энэ долоон өөрчлөлт дотор УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх боломжийг бүрдүүлж өгсөн ийм заалт орсон. Энэ заалт орсноороо өнөөдөр Монгол улсын улс төр дэхь энэ том хямрал, завхралыг бий болголоо. Нөгөө УИХ нь Засгийн газраа хянах байтал, Хяналт, бодлогын тогтолцоо үгүй болсон. Өнөөдөр Засгийн газрын гишүүд бүгд УИХ-аас төрсөн давхар дээлтнүүд болчихсон байна. Энэ үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийг зогсоо гэж шаардсан. Гэтэл уг шаардлагыг тавьсаар байхад дахиж шинээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг улам их баталгаажуулах гэсэн зүйл заалтыг давхар оруулсан байна.

Гуравдугаарт, Өнөөдөр монгол услын иргэн 15-20 сая төгрөгийн өрөнд орсон байна. Сүүлийн гурав, дөрвөн жилийн дотор Монгол улсын Засгийн газрын гадаадын өр огцом өслөө. Цаашдаа ч бас БНХАУ-ын банкнаас нэг тэрбум америк долларын зээл авна гээд үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, хуулиндаа заасан тэр хил хязгаарыг хэдэн зуу давчихсан их өрийг тавьчихлаа. Энэ өрийг хэрхэн яаж зарцуулсан бэ? ард түмэндээ ил тод мэдээлэл өгөө гэсэн боловч ямар ч хариуг өгсөнгүй ээ. Тиймээс өнөөдөр ард түмэнтэй нэгдсэн тайван жагсаалыг хийлээ. Бидний тавьсан энэ шаардлагуудыг нийт 15 мянган иргэн дэмжиж гарын үсгээ зурсан. Үүнийгээ шаардлагатайгаа хамт хавсарган явуулсан.

-Өнөөдрийн жагсаалыг С.Эрдэнэтэй холбогдуулан хийж байна гэж цахим сайтууд мэдээлж байна. Энэ үйл явдалтай холбоотой байсан уу?

-Өчигдөр Эрдэнэс Таван толгойн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийнхөө тэмцлийн хэлбэрийг харуулсан байна лээ. Цаг хугацааны хувьд өнөөдрийн жагсаал болохоос нэг хоногийн өмнө болсон. Харин бидний хувьд С.Эрдэнэ гэдэг хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй. Харин цаг хугацааны хувьд давхцлаа. Засгийн газарт тавьсан шаардлагынхаа хариуг өгөхийг л шаардлаа. Намын зүгээс өчигдрийн болсон үйл явдалд "Ард түмний маань тэсвэр тэвчээр үнэхээр их алдагдсан байна" гэдгийг л харлаа.

 

Х.Даваа