2015 оны 11 дүгээр сарын 15-ны 08-20 цаг хүртэл Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтэрнэ.

2015 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Бүх нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.