МС Collection хамтлагийн гишүүн реппэр МВ -н “Анализм” дуундаа шинэхэн клипний уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү дуундаа өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг өгүүлэхийг зорьжээ.

Энэхүү Анализм дуу нь 2012 онд хийгдсэн бөгөөд 2 ч удаа клипний зураг авалтаа авч олонд цацах гэж оролдож байсан ч аливаа шалтгааны улмаас хойшлогдож байжээ. Энэ удаад 3 дахиа зураг авч цоо шинэ өнгө төрхтэй, сошел ертөнцөөр дамжуулан төрийн түшээдэд дуугаа хүргэхээр зориг шулуудаж ээ.

Анилизм дууны клипийг сүүлийн үед сошел ертөнцөд хүчээ авч ард түмэнд үнэн зөв мэдээллийг аливаа нэгэн улс төрийн хүчинд авталгүй мэдээ мэдээгээ нийтэлдэг www.jirgee.mn сайттай хамтран гаргажээ.

Клипний утга санаа гэвэл: Дуучин МВ маань мэдээлэл үзэж байгаад кибер ертөнцөд орон хэвлэл мэдээллийг ашиглан үгээ хэлж буйгаар хийгдсэн бөгөөд энэ 4 дэхь засаглал болох цахим сэтгүүлзүйн чансаа хүчийг илтгэсэн хэрэг байлаа. Мөн нөгөө талаасаа уг клипэнд 2 графикт ач холбогдол өгөн ажилласан байна. Энэ нь цоожны нүхээр харагдах хэсэгт сөнөсөн улаанбаатарыг харуулж чадсан бөгөөд 2 дахь хэсэг нь фэйсбүүкээр шуугиан тарьсан чингэсийн талбай дээрээ хөөрч буй нийсдэг тэрэг байлаа. Ийнхүү уг клипийг хийхэд гүн тусалцаа үзүүлсэн, СОДОН АЯЛГУУ, ОД дуу бичлэгийн студиуд, ПОРТАЛ студи, графикч: Ц. СЭНГЭДОВДОН, Х. ТЭМҮҮЖИН нарт болон JIRGEE.mn сайтын захирал С. ЧУЛУУНТОГТОХ түүний хамт олонд баярласанаа энэхүү боломжийг ашиглан илэрхийлэх нь зүйтэй байх.

Мөн Тэрээр “Хавсарна” шинэ цомгийн нээлтээ тун удахгүй гаргахаар төлөвлөөд байгаа аж. Монгол цустай хүн бүр МВ реппэрийн шинэхэн уран бүтээл болох Анализ дууг яг одоо хүлээн авч үзээрэй

http://www.facebook.com/%D0%94%D1%83%D1%83%D1%87%D0%B8%D0%BD-MB-Rapper-756354967818745/timeline/?__mref=message_bubble

www.Urlag.mn