Нийслэлд энэ сарын 17-нд гал түймрийн найман дуудлага хүлээн авч галыг цаг алдалгүй унтраажээ. Гэвч Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд нэг хашаанд байсан гурван айлын гэр шатсан байна. Галын улмаас 26 настай эмэгтэй угаартаж нас барж, 32 настай эрэгтэй болон гурван настай хүүхэд түлэгдсэн байсныг Онцгой байдлын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн байгууллагт хүлээлгэн өгсөн байна.

 

Т.Буянаа